Уруулаа будаж сурсан миний туршлага

Уруулаа будаж сурна гэхээр хүмүүс гайхаж байж магадгүй, амархан зүйлшдээ, ядаад байх юм байхгүй гэж бодож магадгүй. Гэхдээ уруулаа цэвэрхэн будна гэдэг анхан үедээ хэцүү байдаг байсан. Илүү гаргаад уруулынхаа хэлбэрийг алдагдуулж, эсвэл 2 талаа шал өөрөөр будчихдаг байсан. Будаж сурсан арга бол олон олон оролдлого байсан.
Би зөвхөн уруулаа л буддаг. Тийм болохоор тод өнгө илүү сэтгэлд нийцдэг. Нүүрээ буддаг охидод зөвлөхөд нүдээ хурц өнгөөр будсан бол уруулаа даруухан өнгөөр, нүдээ даруухан будсан уруулаа тод өнгөөр будах нь тохиромжтой харагддаг. Хэрвээ чи өглөө гарахдаа нүүрээ будах завгүй байсан бол нарны шил зүүгээд уруулаа будаад гараарай. Тэгвэл чи сайхан харагдах болно.
Уруулын будгаа сонгохдоо мэдээж тогтоц сайтай будаг сонгох нь зөв. Анх жоохон бас мөнгөгүй байсан болоод ч тэр үү эсвэл будаж л байвал болоо гэж боддог байсан болоод ч тэр үү хамгийн хямд будгийг нь сонгодог байсан. Мэдээж тэдгээр нь сайн байна гэж юу байхав. Уруул хатаад, арьс нь хуулраад л өвддөг болсон. Будаг сонголтонд ахиц гарч арай чанартайг сонгодог болсон доо. Охиддоо зөвлөхөд будах гэж яаран чанаргүй, хямдхан будаг хэрэглэх хэрэггүй. Хамгийн гол нь өөрийн арьс болон гоо сайхнаа сайхнаар нь авч явах хэрэгтэй. Чи сайхан харагдах гэж будаж байгаа болохоос өөрийгөө хорлон будаж байгаа биш.
Хамгийн анх уруулын вазьлин түрхдэг байсан. Вазьлин дундаас хамгийн сайн нь EOS санагдсан. Маш олон төрлийх байдаг болохоор сонголт сайтай. Гэхдээ хуурамч ориг гэж байдаг юм байна лээ. Хуурамч EOS-н савлагаа нь хатуу нэг л болхи санагддаг. Мөн таглагдахдаа зууралдахгүй хатуу байдаг юм байна лээ. Би "Good price" дэлгүүрээс чанартайг нь авч байсан.
Өнгөтэй, чийгшил сайн өгдөг уруул өнгөлөгч гэвэл BABY LIPS байсан. Өнөгтэй, өнгөгүй гээд олон төрөл байдаг болохоор зарж байгаа хүнээс нь лавлаж байгаад аваарай. Миний мэдэхээр "Номин" их дэлгүүрт зарагддаг.
Матт уруулын будаг надад илүү их таалагддаг. Учир нь амархан арилдаггүй. Ганц гэм нь маш муу чийгшил өгдөг. Арилгахад хэцүү байдаг. Гэхдээ зориулалтын арилгадаг шингэн байдаг гэж дуулсан. Тэрийг нь хэрэглэж үзээгүй л байна. Хамгийн их таалагдсан матт будаг бол Монгол бүсгүйн хийсэн WOLARSEN брендийн будаг байсан. Тогтоц сайтай, өнгө нь их таалагдсан.
Уруулаа будахад хүрээлэгч их чухал санагддаг. Ялангуяа анх будаж сурч байхад. Хүрээлэгчээрээ эвтэйхэн хүрээлээд сурчихвал дотор нь уруулын будгаа түрхэх учраас илүү амархан болдог. Мөн хүрээлэгчээ сонгохдоо уруулын будагны өнгөтэй адилхан эсвэл илүү тод өнгөтэйг сонгоорой.
Уруулын будагны өнгийг сонгохдоо анхааралтай байх хэрэгтэй. Дандаа нэг өнгөөр будаад байх хэрэггүй. Мөн хамгийн багадаа 2 өөр өнгийн уруулын будагтай байх хэрэгтэй гэж боддог. Мэдээж тод бүдэг. Цайвар царайтай хүнд тод өнгүүд их зохидог. Час улаан өнгө ч янзтай шүү. Бор арьстай бол үл ялиг улаан хүрэн сайхан зохино. Мөн өөрийн арьсны өнгөтэй төстэй бор өнгө гайхалтай харагдана шүү. Миний бодлоор бүдэг ягаан өнгө аль ч арьсанд зохимжгүй харагддаг юм шиг санагддаг. Магадгүй хувцастайгаа зохицуулж өмсвөл дажгүй харагдаж болох л юм.
Үргэлж вазьлин түрхэж байгаарай. Уруул хатсан байх нь их муухай харагддаг. Мөн ус сайн ууж байгаарай. Тэгвэл уруул чинь зөөлөрч сайхан харагддаг юм. Уруулаа илүү гаргаж будаж болохгүй. Уруулны хэлбэр алдагддаг юм. Будгаа арилгах гэж байна гээд үрээд байж болохгүй. Усаар угаагаарай.
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.