Түрүү булчирхайгаа эмчилцгээе

2017.02.02
|
118,548
Энэ эрхтэн нь дотроо 40-50 жижиг булчирхайнцартай, тэдгээр нь бүгд шээсний сүвэнд тусгай сувгаар нэгддэг. Түрүү булчирхай нь үрийн шингэний найрлага дахь эр бэлгийн эсүүдийн орших таатай орчин болдог сүүн шингэнийг ялгаруулах үүрэгтэй. 

Эрэгтэй хүн эрүүл, удаан наслаж биологийн хувьд идэвхтэй байхад түрүү булчирхай гэгч 25 орчим грамм жинтэй, 2.2 см орчим урт, 3 см өргөн, давсагны хүзүүнд доошоо харж, шээсний сүвийн гадна талаар тойроод байдаг жижиг эрхтэн маш чухал ач холбогдолтой тул эр хүний 2 дах “зүрх” гэж эртнээс онцгойлон нэрлэж ирсэн.
Энэ эрхтэн нь дотроо 40-50 жижиг булчирхайнцартай, тэдгээр нь бүгд шээсний сүвэнд тусгай сувгаар нэгддэг. Түрүү булчирхай нь үрийн шингэний найрлага дахь эр бэлгийн эсүүдийн орших таатай орчин болдог сүүн шингэнийг ялгаруулах үүрэгтэй. 
Эмч мэргэжилтнүүдийн олон жилийн судалгаанаас харахад түрүү булчирхайн үрэвсэл нь 20-40 насанд элбэг тохиолддог бол түрүү булчирхайн хавдар нь 50-60 насанд тохиолддог байна.

Түрүү булчирхай өвдөхөд нөлөөлөх хүчин зүйл:
1. Халдвар.
Янз бүрийн бактери, вирус, эсвэл мөөгөнцөрт өвчнөөс үүдэлтэй халдвараас шалтгаалан түрүү булчирхайн үрэвсэл үүсдэг. Бэлгийн замын халдварт өвчний улмаас болон эдгээр өвчнөө дутуу эмчлүүлснээс шалтгаалан үүссэн үрэвсэл мөн үүнд хамаарна.
2. Амьдралын буруу хэвшил.
Тогтмол бус бэлгийн амьдралтай, удаан хугацаагаар бэлгийн хавьталд орохгүй байх, хэт удаан хугацаагаар суугаа ажил хийх, бариу дотуур хувцас өмсөх, архи хэтрүүлэн хэрэглэх үед түрүү булчирхайн шүүрэл болон хураагуур цусны эргэлт удааширснаас шалтгаалан түрүү булчирхайн үрэвсэл үүсэх нөхцөл бүрддэг.

Түрүү булчирхайн үрэвслийн үед илрэх шинж тэмдэг:
Ихэнх тохиолдолд түрүү булчирхайн үрэвслийн үед шинж тэмдэг бүдэг явагдаж ямар нэгэн тод илрэх шинж тэмдэггүйгээр олон жилийн турш архаг хэлбэрээр явагддаг. Эрчүүдэд заримдаа 37 хэм хүртэл халуурах, хэвлийн доод хэсэг цавь дагаж бага зэрэг өвдөх, мөн шээсний сүв, төмсөг даган хааяа хөндүүрлэж өвдөх, шээс ойр ойрхон хүрэх, шөнө босч шээх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг ч анзаардаггүй. Түрүү булчирхайтайгаа холбож бодолгүй өнгөрөх тохиолдол элбэг байдаг. 
Түрүү булчирхайн цочмог үрэвслийн үед халуун 38-39 хэм хүрч, цавь, хошного, хярзангийн орчимд хүчтэй өвдөж шээх болон өтгөн гадагшлуулахад өвдөх шинж тэмдэг илэрнэ. 
Түрүү булчирхай томорсон үед харин шээхдээ зовиурлаж, шээс хаагдах, ойр ойрхон бага, багаар шээх шинж илэрнэ.

Түрүү булчирхайн үрэвсэл архагшин хүндэрсэн үед:
• Ердийн шээдгээсээ илүү олон удаа (шөнө) бие засдаг болох
• Шээж эхлэх үед төвөгтэй болох
• Шээсний гарц багасах
• Шээж дууссаны дараа ч дахин бие засмаар болох
• Шээсээ барихад төвөгтэй болж хааяа тэвчихгүй алдах
• Бие засахад хорсох
• Дур тавих үед өвдөлт мэдрэгдэх
• Үрийн шингэн, шээс цустай гарах
• Нуруу, бүсэлхийний доод хэсгээр өвдөх
• Төмсөг хүйт оргих зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид хандах шаардлагатай.
Өвчнөө анзааралгүй анзаарсан ч арга хэмжээ авахгүй удаан явснаас түрүү булчирхайн үрэвсэл архагшин улмаар давсагны үрэвсэл, бөөрний үрэвсэл үүсгэх аюултай байдаг. Ингээд ч зогсохгүй түрүү булчирхайн үрэвсэл нь хүндэрч үрийн цэврүү, төмсөг болон түүний даавруудыг үрэвслүүлэн улмаар үргүйдэлд хүргэх аюултай. Энэ бүхэн нь түрүү булчирхайн хоргүй болон хортой хавдар үүсэх шалтгаан ч болж болзошгүй юм.
Ямар сөрөг үр дагавар үүсдэг вэ?
1.Эр бэлэг эрхтэн хөвчрөхөө болих.
Түрүү булчирхайн үрэвсэл үүссэнээс хойш хэсэг хугацааны дараа эрчүүдийн эрхтэний хөвчрөл алддагддаг. Энэ нь түрүү булчирхайн үрэвслийн улмаас бэлэг эрхтнийг хөвчрөхөд гол үүрэг гүйцэтгэдэг түрүү булчирхайн ойр орчмын мэдрэлийн эсүүд үүргээ гүйцэтгэж чадахаа больдогтой холбоотой юм. 
2.Үргүйдэл. 
Эрэгтэйчүүдийн үргүйдлийн олон шалтгаан байдгийн нэг нь түрүү булчирхайн үрэвсэл юм. Эр бэлгийн эсийг агуулан хөдөлгөөнийг нь идэвхижүүлж, тэжээж, үр тогтох чадвараа хадгалахад нь чухал үүрэг гүйцэтгэж байдаг шингэнийг түрүү булчирхай ялгаруулдаг. Гэтэл түрүү булчирхай үрэвссэнээс болж тэрхүү чухал шингэн үр тогтоох чадваргүй болж улмаар үргүйдэлд хүргэдэг байна. 
3.Түрүү булчирхайн хавдар. 
Нас ахисан эрчүүдэд тохиолддог нэг нийтлэг өөрчлөлт бол түрүү булчирхайн хоргүй томролт юм. Үүнийг бэлгийн даавар багассантай холбоотой гэж үздэг. 40 орчим насны эрчүүдийн 10%, 80 хүрч буй эрчүүдийн 90%-д нь түрүү булчирхайн томролт ажиглагддаг.
Оношилгоо:
Дээрхи шинжүүд илэрвэл нэн даруй бөөр шээсний замын болон эрэгтэйчүүдийн эмчид хандах хэрэгтэй. 
Түрүү булчирхайн дотуур үзлэгийг шулуун гэдсээр хийдэг. Эмч түрүү булчирхайг гараар тэмтэрч үзлэг хийх явцдаа өвчний явцыг тодорхойлоод зогсохгүй, түрүү булчирхайд хатгалт хийж шүүрлээс дээж авдаг. Уг дээжээр эмчилгээг эхлэхээс өмнө таны бие бактерийн эсрэг эм бэлдмэлд хэр мэдрэмтгий байгааг тодорхойлдог. Ингэж тодорхойлсноор эмчилгээний тактикаа зөв боловсруулах нөхцөл бүрддэг.

Урьдчилан сэргийлэлт:
Хэт бариу дотуур өмд өмсөхөөс зайлсхийж чөлөөтэй хөвөн даавуун дотуур өмд өмсөж байх мөн доороосоо даарахгүй байж аль болох хөдөлгөөнтэй идэвхитэй байхаас гадна тогтмол бэлгийн харилцаанд байх хэрэгтэй. Түрүү булчирхайн үрэвслээс сэргийлэхийн тулд дороосоо даарч жиндэхгүй байх, бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч хэрэглэн бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх, жилдээ нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, шүд, хоолой, бөөрний өвчнийг архагшуулалгүй хурдан эмчлүүлэх, мөн нуруу ууцны шохойжилт суултаас сэргийлэх өвчилсөн бол нэн даруй эмчлүүлэх, ажил амралтаа зөв зохицуулах нь чухал.
Эмчилгээ: 
Түрүү булчирхайд үрэвслийн эсрэг эмчилгээ хийхээс гадна, цусан хангамж, шүүрлийн эргэлтийг сайжруулах хэрэгтэй.. 
Эмчилгээ:
Эрэгтэйчүүдэд зориулсан тусгай бүтээгдэхүүн: 
Үнэ: 37500 (30ширхэг) 3-5 хайрцаг нь 1 курс болно.
Жич: Бөөрөн тамирыг сайжруулж, түрүү булчирхай болон давсагны үрэвсэлийг давхар эмчилнэ.
https://www.facebook.com/UlamjlaltAnagaah/posts/1127173753985831:0
Эмчилгээний дотуур өмд:
Үнэ: 2 хос турсинк 125000₮ (XL)
Өнгө: Хар болон Саарал
Нано технологиор үйлдвэрлэсэн бөгөөд аарцагны хөндийд байгаа бүх эрхтэний үйл ажиллагааг эрс сайжруулна.
Жич: Уг бүтээгдэхүүн нь өндөг маш өндөртэйгөөр үйлдвэрлэгддэг бөгөөд үйлдвэрийнхээ үнээр зарагдаж байна. Мөн дотуур өмд нь цөөн тоотой үлдсэн тул амжиж захиалаарай. Зөвхөн XL гэсэн размер байгаан байна шүү.

https://www.facebook.com/UlamjlaltAnagaah/posts/1149516031751603

Утас: 8831-6767
/хүргэлт үнэгүй/

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар