Амттай, аманд бутарсан ул боов хийх жор

Нийтлэлч: Юна
2017.02.06
|
21,591
Эмээ минь ”Ул боов гэдэг чинь урагшлах гэсэн утгатай үг. Тухайн жилийнхээ идээ, будааг элбэг дэлбэг, амттай сайхан засч байж онд мэнд, хангалуун тавлаг орно” гэж хүүхэд байхаас минь л захидаг сан.

Сар шинэ ойртсон энэ өдрүүдэд айл бүхэн л цагаан сарынхаа ширээг чимэн амттан, идээ, ундаа, ууц, ул боов, бууз гээд түмэн зүйлийн эрэлд гарцгаадаг. Цагаа сарын ширээний өнгө төрх, хоол хүнс амттай сайхан байвал тэр жилдээ өнөтэй өөдрөг тэнүүн явна хэмээн өвөг дээдсээсээ билэгшээж ирсэн билээ.

Харин миний хувьд алган дээр нь бөмбөрч өссөн эмээгийнхээ сар шинийн баярт нь туслах юм сан гэж хичээж сууна. Жилийн жилд л эмээгийнхээ сэтгэл гарган бэлдсэн бэлгийг алга тосон авдаг би тусд орж, буурайгаа баярлуулах сан гэж хичээх болов.

Эмээ минь "Ул боов гэдэг чинь урагшлах гэсэн утгатай үг. Тухайн жилийнхээ идээ, будааг элбэг дэлбэг, амттай сайхан засч байж онд мэнд, хангалуун тавлаг орно" гэж хүүхэд байхаас минь л захидаг сан.

Миний буурай өдгөө 78 насыг зооглож байна. Өнгөрсөн жилийг хүртэл тавгийн идээний ул боовоо өөрөө хийж, цагаан идээгээ ч өөрийн гараар хийчихдэг байсан шүү. Ядарч туйлдахыг ажралгүй "Хүүхдүүддээ шар тосонд буцалгасан сайхан ул боовоо сэтгэлээ шингээж байгаад хийнээ" гээд л дуу аялангаа хачин хурдан амжуулчихна гээч.

Би ч ул боовны гурилыг нь гараа өвдтөл нухаж өгдөг байсан даа. Эмээг яагаад орчин цагт юм хөгжөөд байхад өөрийн гараар хийдгийг асуухад "Үйлдвэрийн боов шаргалтсан сайхан өнгөгүй, шар тос ч үнэртдэггүй, аргаад байдаг юм" гэж билээ.

Би ч дуугүй байхгүй ээ. "Тосоор яах юм, хүний биед муу шүү дээ" гэж өөрийгөө зөвтгөх гэж үзвэл, "Энэ гадаадууд өөх тос, тэр бүү хэл шар тос ч гэж мэддэггүй болохоор ийм цонхигор царайтай байдаг юм. Тунгий нь тааруулсан идэш үргэлж тустай байдаг юмаа, миний хүү" гэж хэлнэ. Эмээг сайхан ул боов хийдэг болохоор саахалтын буурайчуул хүртэл захиалга өгөөд салдаггүй гээч.

Энэ жил би жаахан дурамжхан л байгаа. Заавал халуун галын дэргэд удаан сууж, хөөрч ядран байж ул боов чанадаг ажлаа боль гэж намайг зүтгэхээр  эмээ тоохгүй. Манай эмээ баргийн юманд хойш суудаггүй, ядарсан ч ядарлаа гэж хэлдэггүй хачин зөрүүд байрын хүн. Гэхдээ би багаасаа эмээгийн цай, буузыг амталж, өвөрт нь унтаж өссөн болохоор эмээг хэлсэн, хэлээгүй занг нь гадарлах учир эртнээс арга сэдэхээр шийдлээ. 

Ингээд л  нэгдүгээр сар дөнгөж гарав уу, үгүй юу сар шинийн бэлтгэлдээ орсон эмээдээ тус хүргэх гэж тавгийн идээ, ул боовны хайгуулд гарсан юм даа. Яг эмээгийн хийдэг шиг ул боов олчихвол эмээ минь ядрахгүй шүү дээ гэж бодохоор цаанаасаа л баяр ундраад байх болж.

Ажаад байхад, үйлдвэр бүр өөр өөрсдийн гэсэн онцлогоор хийдэг юм байна. Зарим нь хүрэн улаан, тосгүй, хатуу, зөөлөн гээд янз бүр байх юм. Манай гэрээс нэлээд зайтай "Суман гүн" компанийн ул боовыг амтлахаар очлоо. Зайтайг ч хэлэх үү, завгүй явдгийг ч хэлэх үү жаахан дурамжхан очлоо. Гэтэл гаднаас нь харахад яг байна шүү. Амсаж үзээд бараг л эмээгийн гарын боовны амтыг дахиад мэдрэх шиг л боллоо. Яаж ийм адилхан хийдэг байнаа. Эмээгийн таньдаг хүн нь хийх жорыг нь гаргасан юм болов уу ч гэж бодох шиг.

 

Холоос ирснийх зорьсон хэрэг бүтлээ шүү. Би ч бушуухан эмээд амсуулахын түүс боллоо. Ингээд би гэдэг хүн чинь эмээг ядраахгүй, хүссэн амттай шаргал боовыг нь олж өгсөндөө их л додьгор амьтан энэ жил сар шинийг угтах гэж байна ш дээ.

Эмээ ч гайхшраан бараад ёстой магнай хагартлаа баяртай байгаа. Үйлдвэрээс  лавлаж асуувал ул боовондоо өөрсдийн гаргаж авсан шар тосыг хийдэг юм байна. Яг эмээтэй адил. Тийм болохоор л аманд ороод хайлж бутраад байдаг юм байна даа. Энэ жил эмээгээ сайхан шинэлүүлж, нуруунаас нь ганц ч болов ачааг хөнгөлж өгөх гэж байгаадаа "Суман гүн" бид хоёр үнэхээр баяртай байгаа шүү.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар