Хором бүрийг ашигла

2017.02.14
|
113,791
Бүх зүйл цаг хугацаагаар хэмжигддэг гэдгийг бүү мартаарай. Таны алдсан 10-хан минут танд ямар их зүйлийг алдсаныг хэлж өгдгийг бид анзаардаггүй. Өдөр хэрхэн хурдан өнгөрч байгааг, энэ их хурдтай цаг хугацааны шуурганд юу амжуулах ёстойг тань хэлж өгөх ёстой хамгийн чухал зүйл бол бугуйн цаг. Гэхдээ зүгээр ч нэг цаг биш. Хүн өөртөө ямар нэгэн брэндийн, бас чанартай, нүнжигтэй зүйл авахдаа хэчнээн баярладаг билээ.

Амжилттай хүн бүрт заавал байх ёстой 3 зүйл 

Бизнесийн салбарт манлайлж, амьдралаа яг одоо өөрчилмөөр байна уу. Тэгвэл танд хэрэгтэй хамгийн чухал зүйлсийг бид нэрлэж байна. Амжилт гэдэг зүйлийг зөвхөн бичиг цаас барьсан, эсвэл дипломат цүнх барьсан нөхдөөр төсөөлдөг үе ард үлдсэн болохоор цаг үе ч өөрчлөгдөж байна. 

Амжилт гэдэг чинь бидний өдөр тутам хийдэг зүйлсээ хамгийн сайнаар хийхийн нэр юм. Магадгүй та хүүхдээ хараад гэртээ суудаг бол хажуугаар нь өөрийгөө боловсруулж болох шийдлийг олж яагаад болохгүй гэж. 

Амжилттай эмэгтэйн цүнхэнд юу байдаг вэ?

Карьерээ өөрийн амьдралын чухал хэсэг гэдгийг олж мэдэх нь хамгийн чухал. Хэзээ ч өөрийгөө ингээд л дууслаа гэж төсөөлж, бууж өгч болохгүй. Ийм учраас таны цүхэнд заавал байх ёстой зүйл бол зөвхөн ажил мэргэжил, мөрөөдлийг чинь байнга сануулж байх ёстой зүйл. Өөрөөр хэлбэл, оёдолчин хүн бол өнгийн утас, зүүгээ, санхүүч хүн бол тооны машинаа заавал авч яв. Таны очсон газарт ажил мэргэжлийн тань хэрэг гарч болно шүү дээ. Ингэвэл та хэзээ ч мэргэжилдээ хуучрахгүй, үргэлж л санаж байх учраас хэнд ч гологдохгүй гэсэн үг. 

Минут бүрийг ашигла 

Бүх зүйл цаг хугацаагаар хэмжигддэг гэдгийг бүү мартаарай. Таны алдсан 10-хан минут танд ямар их зүйлийг алдсаныг хэлж өгдгийг бид анзаардаггүй. Өдөр хэрхэн хурдан өнгөрч байгааг, энэ их хурдтай цаг хугацааны шуурганд юу амжуулах ёстойг тань хэлж өгөх ёстой хамгийн чухал зүйл бол бугуйн цаг. Гэхдээ зүгээр ч нэг цаг биш. Хүн өөртөө ямар нэгэн брэндийн, бас чанартай, нүнжигтэй зүйл авахдаа хэчнээн баярладаг билээ. Тэгвэл таны бугуйн цаг таны үнэ цэнийг илэрхийлэх ёстой. Тантай уулзсан хүн таныг цаг хугацааг хэрхэн тооцож, түүнд ач холбогдол өгдгийг таны зүүсэн цагнаас мэдрэх учиртай. Иймээс танд зөвлөх хамгийн шилдэг сонголт бол мэдээж дэлхийн брэнд, амжилттай хүмүүсийн хамгийн сайн сонголт “Контас” юм. Усны төгс хамгаалалттай, тав тухыг бүрэн илэрхийлсэн, бас ажил хэрэгч эмэгтэйн мөнхийн гоёл гэгддэг энэхүү брэндийг сонгосноор та өөрийгөө бусдын өмнө нүүр бардам илэрхийлж чадна.

Тэгвэл цаг хугацааны төгс үнэлэмж болох “Контас” брэнд сар шинийн баярыг угтан хэрэглэгчдэдээ зориулан гэнэтийн бэлэг бэлдсэнийг уншигч бүсгүйчүүдтэйгээ хуваалцъя. Тэднийх 150 мянган төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн хүмүүс 40 хувь хүртэлх урамшуулал олгохоор болсон байна лээ. Бас энэ сарын хоёрдугаар сарын 15-26-ныг хүртэл нийт худалдан авалт бүрт 10-60 хувийн хямдрал зарласан байна. Яалт ч үгүй төгс хэрэглээ болсон дэлхийн брэндийг яг одоо авч яагаад болохгүй гэж. Хамгийн тансаг хэрэглээ бол оо энгэсэг биш харин биднийг илэрхийлэх амжилт юм. Амжилтыг атгахад тань туслах цаг хугацааны хэмжүүр “Контас”-ыг та заавал аваарай. Бас тэднийх 1+5, 5+1 гэсэн урамшуулал ч зарласан байна лээ. Гадаад улсуудад л болдог гэж боддог баярын нижгэр хямдрал “Контас”-т л байна. 


Ширээний номтой бол 

Өдөр бүр ганц хуудас ч болов эргүүлээд уншчихдаг ширээний номтой болоорой. Ширээний ном бол таны үнэнч нөхөр, ухаалаг зөвлөгч, бас эргэлзээтэй асуудлын оньсыг тайлах түлхүүр нь болно. Миний хувьд нэг хэсэг Жек Лондоны “Саран хөндий” романыг ширээний ном болгож байлаа. Залуу хосууд амьдралын шуургыг хэрхэн даван туулж буй талаар өгүүлсэн энэ ном хайрттайгаа амьдралын олон сорилтыг давахад минь тусалсан юм даа. 

Магадгүй та Оросын их зохиолч Лев Толстойн 100 илүү жил дамнан уншигдсан сонгодог зохиол “Анна Каренина” романыг уншиж болно. Танд үнэхээр их зүйл бодогдуулна гэдэгт итгэлтэй байна. Хүний сэтгэл, ухаан доторх нандин, сайхан бүхнийг мэдрэхэд тань хөтөч болох болно. 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар