Сарнайн дэлбээ /Өгүүллэг/

Нийтлэлч: Юна
2017.02.16
|
14,607
Оюутны дотуур байранд хамтдаа амьдрах Минжин, Хонгорцэцэг, Сайханбилэг, Уянга гэх 4 охины аз жаргал, баяр гуниг, амжилт бүтээл, адармаатай хайр сэтгэл аливаад шийдвэр гаргах байдал гээд 4 өөр ертөнцийн талаар та бүхэндээ цувралаар хүргэж байна. Бүсгүй хүний хат тэвчээр эрхэмсэг оршихуй алдаа эндэгдэл, мятрашгүй хүч зоригийг бидэнтэй хамт байж илүү сонирхолтой адал явдлыг хамтдаа туулаарай.
Өгүүллэг маань 4 хэсэгтэй буюу 1-р хэсэгт Сайхнаа охины амьдралд хэрхэн шантралгүй зүтгэх талаар хүргэх болно.

Чамд хэдэн удаа хэлэх ёстой юм бэ?
-Би яасан гэж чамд бид 2 ямар ч гай болоогүй гэж Минжин хариулав.
-Битгий байранд залуусаа дагуулж ирж бай гэж наснаасаа олон хэлж байна шүү гэх Уянгагийн нарийхан хирнээ цаанаа л нэг жогтой хоолой 4 орноос өөр тавилгагүй өрөөгөөр нэг цуурайтах сонсогдож би ч арай ядан нүдээ нээв. Өнгөрсөн хэдэн сар зөвхөн өнөөдөрт бүх анхаарал оюун бодол бие бялдар гэр бүл найз нөхөд гээд надтай холбоотой бүх зүйлээ гаргуунд хаяж байдаг чадлаараа хичээсэн шүү дээ. Энэ өдөр минь хэрүүл маргаан шуугиантай эхэлж байгаа нь надад их л онцгүй санагдаж байсан ч эмээгийн өглөө бүр өөртөө итгэлтэй сэрж бай тэр өдрийн ажил яг тийм байдаг юм гэж хэлж байсан санаанд бууж хирэндээ л өөдрөг байх гэж хичээв. Нүүр гараа угаагаад өөртөө тохируулаад л цэвэрхэн будчихаад бараг л идэх хоолноосоо хасан байж авсан шинэхэн хослолоо хурдхан шиг өмсөх гэж яарч байлаа.
Бурхан минь хослол хайччихваа?
-Уянга чи авсан уу?
-Би чиний хувцсаар яах вэ дээ? Тэгээд ч би өнөөдөр гадагшаа гармааргүй байна.
-Минжин чи миний хослолыг хараагүй биз? Надад өнөөдөр ямар чухал гэдгийг мэдэж байгаа биз дээ?
- Үгүй ээ хараагүй. Ээ харал гэж Хонгороо дөнгөж сая гараад явсан чи залгаад асуугаад үз!
Хамаг сайхан өдрийг минь яаж ингэж баллаж чадаж байна вэ? хэмээн бодол болсоор эрдэм шинжилгээний хурал руугаа явлаа. Солонгос-д суугаа ээждээ очих сүүлчийн боломж найдвар шүү дээ.

Би их азгүй хүн болохоор виз ярилцлага гээд зүйлсэд их одгүй бас тийм ч их мөнгө байхгүй болохоор энэ бол ээждээ очих том боломж энэ тэтгэлэгийг яасан ч алдаж болохгүй. Тиймээ би чадна. Би чинь хэний охин билээ? Гол нь тайвшир, тайвшир илтгэлдээ л анхаар. Сайхнаа анхааралтай бай!...
Үгүй ээ. Би чамаас салж чадахгүй! Яагаад яагаад би гэж? Би чамд бүхнээ зориулж байхад яагаад сална гэж? Надад тайлбарлаадах!
Хонгороо тайвшир л даа!!!!
Хоёулаа зөндөө л оролдсон биз дээ, болж бүтэхгүй байна шүү дээ! Эртхэн дээрээ тус тусынхаа зам мөрөө хөөцгөөе! Ойлгосон биз. Өөр надад чамтай яриад байх юм алга. Уучлаарай намайг хайрлөж байсанд чинь баярлалаа. Баяртай.
- Би би би чамд маш их хайртай шүү дээ яагаад...
-ХУРАЛ ХУРАЛ ХУРАЛ өө Хонгороо гуай та энд байсан юм уу? Одоохон хүрэм тайлаад өгөөдөх! Надад хичнээн чухал... Байз даа чи чинь уйлаад байгаа юм уу?
Хонгороо би Минжин байна ш дээ яаснаа надад хэл л дээ!
-Би жирэмсэн болчихож
-Айн? Юу чи юу гэсэн бэ?

Үргэлжлэлийг дараагийн дугаараас...

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар