Эрийн муу эмд

Нийтлэлч: Юна
2017.02.16
|
5,690
Саяхан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд шинэчилсэн найруулга орж илүү уян хатан болжээ.

Энэ хуулийн зорилт нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага хүлээлгэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Бүсгүйчүүд бидний гоморхол гомдол тээсэн үг буцаад бидэнд бие махбодь төдийгүй сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлөх магадлал өндөр байдаг. Гэтэл эдгээр дарамт шахалтыг тэсэн хүчирхийлэлд өртөж өөрт шаардлагатай тусламж болоод хуулийн хариуцлага хүлээлгэхийг тэр бүр ойшоодоггүй. Ойшоодоггүй гэхээсээ илүүтэйгээр санаа зовнил ихтэй байдаг. Олон жил ханилсан хань минь шүү хамаатан садан минь юу гэж бодох бол гэх зэргээр өөрийгөө гаргуунд гарган ахин дахин дарамтанд айдсанд ороогдсоор байдаг нь бидний нийгэмд  харамсалтай биш энгийн үзэгдэл мэт байх болжээ.

Өнгөрсөн зургаан жилийн дотор л гэхэд 95 хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь үрэгдэж байгааг харуулсан судалгаа байдаг. 2004 оноос Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн ч дорвитой үр дүнд хүрээгүйг дээрх тоо илчилнэ. Тиймээс ч энэхүү хуулийг шинэчлэн найруулж баталсан нь энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. Энэ талаар Хэвлэлийн хүрээлэн, НҮБ-ын Хүн амын сантай хамтран Жендэрт суурилсан сэдвээр бичдэг сэтгүүлчидтэй уулзалт хийлээ.

Хэрвээ бүсгүй та гэр бүлийн дарамт бие махбодь цаашилбал сэтгэл санааны дарамтад буй орчинд амьдарч байгаа бол харьяа дуургийн хорооны нийгмийн ажилтан, цагдаагийн хэлтэст нэн даруй мэдэгдэнэ үү!

Бусдын төлөө өөрийгөө золиосолж амьдрах цаг үе ард хоцорсон шүү бүсгүйчүүд минь.

Хүчирхийлэлтэй холбогдолтой хүчирхийлэхийг завдсан сэтгэл санааны дарамт учруулсан хэнд ч хуулийн хариуцлага хүлээлгэж байгаа учраас айж эмээж санаа зоволгүй холбогдох байгууллагуудтай холбогдоорой.

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар