Хүн болж төрсөндөө баярлах нь

Нийтлэлч: Юна
2017.02.18
|
3,096
Хайртай залуудаа, бүсгүйдээ гомдож хорсож сайн найзаасаа таагүй мэдээ сонсож итгэж явсан хүндээ нүүрэн дээрээ чадуулах аль эсвэл гэр бүл хэн нэгний голд ортол хэлсэн айхтар зүйл зүрхэн тушаа газарт нэг л зүйл хоосон оргих тэр үед л бид СЭТГЭЛ гэж юу болохыг бодож эхэлдэг юм шиг надад санагддаг.

Заримдаа та яагаад ч юм маш ихээр ганцаардаж хэн ч өөрийг тань ойлгохгүй байгаа мэт санагдаж ямар ч гэм хийгээгүй хүнд дургүй тань хүрч өөртөө маш ихээр уур чинь хүрч огтхон ч болж бүтэхгүй байгаа юм шиг л үеүүд үерийн ус шиг цутгасаар яахаа мэдэхгүй байна уу?
Хүн бүр боль болохгүй нь бүтэхгүй нь гээд л...
Өөрөө ч өөрийнхөө юу бодож яагаад байгааг огтхон ч ойлгож чадахгүй шижрээс үнэтэй цагаа хайрлахгүй байсаар хир урт хугацааг алдсан бэ? Энэ бол стресс аль эсвэл депресс магадгүй өөрийгөө ядаргаанд орсон байх хэмээн тайвшруулсаар л байх уу?
Та өдөрт 60000 бодлыг эргэлдүүлж боловсруулж чаддаг. Гэхдээ тэр дундаас ганцхан бодлыг л хэзээ ч өөрт хамгийн том хэрэг болох бодол хэмээн бодож тунгаалгүй тээршаадаг.
Магадгүй айдаг. Зүрх зориг хүрдэггүй. Хулчгар амьтан болгож орхидог тэр бодол чинь яагаад ингэж өөрийгөө зовоогоод байна вэ? гэдгийн тань хариулт атал бид түүнээс зугтсаар байдаг.
Би ч мөн адил зугтаж явсаар энэ хүрсэн. Энэ хүрсэн гэхээр тийм доройтож муудсан гэсэн үг биш юм шүү!
Сэтгэл бодол хоёрыг ашиглах гэж ажиллуулах гэж ойлгох гэж удсан л гэсэн үг юм. "Нууц" номыг уншаад эсвэл киног нь үзсэндээ түүнд итгэсэн хэрэг биш л дээ. Үнэндээ тэр ном надад дэндүү хэтрүүлэгтэй санагдах үе байсан. Сэтгэлээ ойлгож эхлэхээсээ өмнө шүү дээ.
Хайртай залуудаа, бүсгүйдээ гомдож хорсож сайн найзаасаа таагүй мэдээ сонсож итгэж явсан хүндээ нүүрэн дээрээ чадуулах аль эсвэл гэр бүл хэн нэгний голд ортол хэлсэн айхтар зүйл зүрхэн тушаа газарт нэг л зүйл хоосон оргих тэр үед л бид СЭТГЭЛ гэж юу болохыг бодож эхэлдэг юм шиг надад санагддаг. Магадгүй та энийг уншаад тэгж санагдсан ч байж магадгүй л..
Баярлах үедээ түүнд нөлөөлсөн хүчин зүйл болон өнгөрсөн үеийн дурсамжуудыг л дурсдаг. Яахав зовоож хэцүү байсан юм уу хэн нэгний хэлсэн таныг хүчгүй хэмээх тэр үгийг эргэн санан хэцүү өдрүүд минь баяртай гэж хэлэх бол сэтгэлээ сонссон хэрэг яав ч биш. Ингээд бодохоор бид амьдралынхаа туршид аз жаргалыг  хайж баяр хөөртэй байхын тулд явдаг үгүй бол хүссэн санасан зүйл бүтэхгүй үед зорилго мухардаж аз дутсан үед гуньдаг. Ийм л 2 эргүүлгийн дунд өнхөрсөөр өнхөрсөөр бас дахин өнхөрсөөр.
Өнхрөх бүртээ сэтгэлийг гээчихдэг. Тэгээд сэтгэлээ мартчихаад яагаад би ингэж зовоод байна яагаад ганцхан би зовоод байна гэж боддог.
Сэтгэлээр уналаа л гэдэг яг үнэндээ тэр залуугийн хэлсэн үгэнд харамсдаг болохоос сэтгэл минь яав гэж нэг удаа ч тунгаадаггүй. Энэ үнэн шүү 
Монгол хэлний их тайлбар толинд сэтгэл хэмээх үгийн маш олон утгууд бий. Сэтгэл уужрах, тайвшрах, зовох, нигүүлсэх, дүүрэн байх, хоосрох, гутрах гээд би хэлж барамгүй үгс олон буй. САЙН эсвэл МУУ л гэсэн санааг маш олон үгээр орлуулж хэлдэг. Тэгэхээр бид нэг бол сайн байх нь үгүй бол муу байх нь тодорхой боллоо. Би бодлоор дамжуулж сэтгэлийн хөдлөл зан авир дүр байдлууд илэрдэг гэж л хэлэх гээд байгаа юм. Магад байдаг л хүн бүхний мэдэх санаа байж болох авч бид мэднэ гэсэн зүйлдээ хамгийн түрүүнд бүдэрдэг. Анхны харцаар дурлах үед хамгийн түрүүнд та ямар сайхан бүсгүй залуу вэ? гэж бодоод дараа нь хийх хариулал болон бусдыг гүйцэтгэдэг. Юу ч бодолгүй яагаад ч юм татагдах ч мөн л адил таны тархинд гоё сайхан гэсэн бодол дамжин очсон байна л гэсэн үг. Үхлээ хүлээн хэвтэх болон би үхэхгүй болоогүй гэж бодох 2 хүний хэн нь түрүүлж нас нөгчих бол?
Та шууд л бодлоо дагасан зөв сайхан зүйл бодсон 2дахь хүнийг хэмээн бодож байна уу?
Мэдэхгүй юм... Хэн нь сэтгэл бодол хоёроо зэрэг ашигласан юм бол? Үхлээ хүлээн би ч удахгүй дээ хэмээн бодох нэгэн хүн чин сэтгэлээсээ өөрийгөө мэдэрч чадвал яах бол?
Миний хэлэх гээд байгаа зүйл ердөө л энэ!
Би, чи, та, бид бүхэн л аз жаргалтай сайхан амьдралыг хүсэж мөрөөдөж буй харин гагцхүү түүнд хүрэх арга замууд л өөр. Хүмүүс бид бүхэн адилхан л нэгэн бие махбодиос бүрдсэн атал бидний дотоод сэтгэлүүд л өөр өөр буй. Нэг зүйлийг хараад нөгөөг марталгүй сэтгэлийн гүнээ сайтар ойлгож бодол болговоос үйлс бүхэн хичнээн сайхан гээч! Бодол сэтгэлийг аль алиныг нь хамтад нь баярлуул! Ямар ч зүйлийг нэгийн хараад нөгөөг марталгүй, санадаг байвал хэзээ ч би яагаад ингэж зовоод байна вэ? надад яагаад хэцүү байна вэ? гэж бодогдохгүй.
Нэгэн хөлөг онгоцон дээр хүмүүсд нэр алдартай 2 залуу буй.
Хүн бүхийн хүсдэг эрэлхэг зориг, тэвчээр хатуужил, ялалт, алт мөнгө цөм тэднийх. Хаана ямар зүйл болно тэр 2 л тэнд буй. Хэн нь ч хэнээсээ илүү дутуу бус яг ижил. Гэтэл хүрэх газартаа бараг л ирсэн хөлөг сүйрч хүмүүс бүгд айж сандран дүрвэцгээнэ. 2 залуу ч амь гарахын тулд оролдох боловч амь гарахын тулд 2 нь л явах боломжтой жижигхэн завь олдов. Тэнд эрэлхэг 2 залуу болон нэгэн эр байх бөгөөд нэг залуу нь түүнийг аваад яв, би яахав гэхэд огтхон ч нөгөө залуу ойлгохгүй "Үгүй чи чинь ямар сонин юм бэ чамд аз жаргал эрх мэдэл хөрөнгө мөнгө цөм бүрэн атал юунд хоногийн настай энэ хөгшнийг явуулж цэл залуугаараа ингээд дуусахыг хүснэ вэ энэ хэн юм" гэж хичнээн асуусан ч мөнөөх залуу өөрөө үлдээд түүнийг явуулахыг хүссээр л байлаа . Яагаад нөгөө залуу ойлголгүй түүнийг бүруутгаад байв? Тэр хөгшин чухам хэн бол хэн гэдгийг хэлсэн ч тэр залуу яагаад түүнийг огтхон ч ойлгож чадалгүй байна вэ?
Мэдэхгүй юм хүн болж төрсөндөө л туйлын их баярлах юм даа...

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар