Охиныхоо живхийг солих дургүй аавыг яаж өөрчлөх вэ?

Нөхөр маань охиндоо хайргүй юм болов уу, эсвэл… гэсэн бодол сүүлдээ толгойноос салахаа байлаа. Хүүхэд баачихлаа, живх нь дүүрчихлээ гэхээр л өөр юм хийгээд алга болчихдог. Би ганцаараа хүүхдээ өсгөж байгаа юм шиг заримдаа санагдах юм. Надад та нар минь зөвлөж өгөөч. Би яах вэ.

Манай нөхөр сайн хүн л дээ. Бид хоёр аз жаргалтай байдаг ч нэг л зүйл дээр би түүнтэй санал нэгдэж чадахгүй байна. Тэр охиныхоо живхийг солих үнэхээр дургүй. Охин баачихсан байвал бүр ойртохгүй. Үүнээс болж бид хоёр ганц бус удаа маргалдаад авсан. Тэр зүгээр л ийм зүйл хийхийг хүсэхгүй байна гэж надад тайлбарладаг. Тэгээд бүр лавшруулаад асуутал хүүхдийн баас цэвэрлэнэ гэдэг түүнийг бусад хүнд муухай харагдуулна гэнээ. Хүүхдийнхээ живхийг сольбол хийморь лундаа нь унаад, хамаг амьтан өөрийг нь муу хэлнэ гэх юм. Ийм бодолтой байгаа хүнийг яаж өөрчлөх вэ. Би бүр аргаа бараад байна.

 

Сайн байна уу? Та манай сайтад захидал бичих бол ЭНД ДАР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.