Би тэр охиноос нь илүү гарч чадвал тэр намайг сонгох юм шиг санагдаад байх юм

Сайн байна уу. Монголжингоо сайтын уншигч охид, эгч нар аа. Намайг У гэдэг. Би ирэх жил 10 дугаар ангид орно. Надад тохиолдоод байгаа хайр намайг маш их зовоож байна. Шөнө ч унтахад бэрх болоод байна. Шөнө болгон тэр хөвгүүний царай бодогдоод олигтой ч нойр авч чадахгүй байна.

Бид хоёр танилцаад бараг 5 жил болж байна. Бид хоёр хамтдаа нэгэн Христийн сүмд явдаг юм. Тэр гитар тоглож, дуу дуулдаг. Харин би түүнийг дагаж дуулаад, түүнийг л байвал сүмд очих үнэхээр сайхан санагддаг. Харин тэр ирэхгүй бол нэг л уйтгартай.

Саяхан тэрнийг найз охинтой болсон гэдгийг олж мэдсэн. Гэтэл би тэрэнд ухаан жолоогүй дурлачихаад, яахаа мэдэхгүй байдаг. Тэр надад сайн гэж би боддог байсан. Надад дандаа гоё үг хэлдэг, сайхан зүйлсийг зааж сургахыг оролддог байсан. Би харин тэрэнд нь дасаад өөртөө сайн гээд бодчихож.

Тэр надаас 4 насаар ах. Надтай яг л дүүтэйгээ ярьж байгаа юм шиг ярьдаг байсан. Хоолоо идсэн үү, ядраагүй биз гээд л. Тэр өндөр, царайлаг, бас их гоё биетэй. Сагс сайн тоглодог. Би тэр хөвгүүн намайг болзоонд урина гэж яагаад ч юм итгэдэг байсан. Тоглоомоор нэг удаа хоёулаа болзох уу гээд би хэлчихсэн юм. Тэгсэн чинь тэгье л дээ, хаана уулзах уу гээд л надтай байнга шахам тоглоод ч байгаа юм шиг, үнэнээсээ хэлээд ч байгаа юм шиг ярьдаг байсан. Би тэрэнд нь итгээд, нэг л өдөр болзоонд явна даа гэж мөрөөддөг болчихсон байсан. 

Одоо тэр харин найз охинтой болчихсон байна. Энэ хайраа би яаж мартах юм бэ. Дахиад тэр сүмдээ очихыг ч би хүсэхгүй байна. Тэр найз охин нь ямар хүн байдаг юм бол, хэдэн настай юм бол, нэг харах юмсан гэж хүсэх боллоо.

Би тэр охиноос нь илүү гарч чадвал тэр намайг сонгох юм шиг санагдаад байх юм. Энэ бодож байгаа маань зөв болов уу. Би тэр охиноос нь илүү гарахын тулд юу хийх вэ. Шууд би чамд хайртай, намайг сонго гээд хэлчих үү? 

Би яах вэ. Яаж тэр залуугаар хайрлуулах вэ. Би хүнтэй унтаж үзээгүй. Би анхныхаа бүхнийг тэр залууд л өгмөөр байна. Би анхны залуугаа тэрнийг байгаасай гэж хүсдэг байсан. Энэ мөрөөдлөө биелүүлмээр байна. Даанч тэр найз охинтой болчихсон байна. Би яах вэ. Эгч нар аа, охид оо. Би эсвэл тэрнийг мартах ёстой юм уу. Мартах ёстой юм бол яаж мартах вэ. Хүнийг мартах хамгийн амархан арга нь юу юм бол. Надад зөвлөгөө өгөөч дээ. Би түүнийг найз охинтой болсон гэдгийг мэдсэнээсээ хойш бараг л өдөр бүр уйлж байна. Би яах ёстой юм бол оо.

Сайн байна уу? Та манай сайтад захидал бичих бол ЭНД ДАР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.