Сайн байн уу? Монголжингоо минь. Энэ өдрийн мэнд хүргэе. Бид үргэлж хамт байж чаддаггүй, бусдын адил өөд өөдөөсөө хараад инээж, уйлж, баярлаж, гомдож, туньж, мууцалцаад гүйж очоод тэврээд эвлэрч чадахааргүй тийм хосууд. Хамтдаа байдаг хүмүүс юунаас болж муудалцаж яагаад эвлэрч чаддаггүй юм бол, тэд хамтдаа жаргалтай байхдаа ямар мэдрэмж авдаг юм бол. Эдгээр бичсэн зүйлсээсээ ургуулан багаахан хугцааг хамтдаа өнгөрүүлсэн ч урьд өмнө нь мэдэрч үзээгүй тэр мэдрэмжийг надад бэлгэлэсэн 8000 кл-ийн цаана өөр тивд, биднээс өөр хүмүүстэй, өөр орон зайд байгаа түүндээ Хайрын баярын мэнд хүргэн гэнэтийн бэлэг барихаар шийдсэн юм.
Ганц удаа ч болов мөнгөөр авсан эд зүйлсээр бус сэтгэлийнхээ үгсээр тэрнийгээ баярлуулахыг мөн бидний анхний хамтдаа угтаж байгаа хосуудын баяр. Хүн анхны зүйлээ хэзээ ч мартдаггүй, түүнийхээ сэтгэлд өөрийгөө мөнхлөхийг хүссэн учраас ийнхүү захидлынхаа үсэг, үг бүрийг сэтгэлээсээ урлан сууна.
“Цаг нь ирэхээр бүх зүйл чиний төлөө байх болно” энэ үгээр өөрийгөө тайвшруулсаар. Нэлээдгүй олон жилийг ганцаараа өнгрүүлсэн байх юм. Найз нөхөд цөөхөн ч час хйисэн найзуудтай ичэмхий, өөрийгөө цаг ямагт голж байдаг альваа зүйлд туйлширч ханддаг, хайр сэтгэлийн тал дээр болхи хойрго миний амьдралд хуучны зүс таних төдий нэгэн залуу гэнэт гарч ирсэн. Мэдээж хэзээ ч төсөөлж байгаагүй тэр нэгэн хүн.
Ингээд бусдын л адил гэж бодсон мөртлөө цааргалж зугтмааргүй харин ч бүр дотно танил мэдрэмж төрүүлж хамтдаа байж чадна гэсэн асар их итгэл төрж эхэлсэн юм даа. Үнэхээр сайхан мэдрэмж. Ийм зүйл байдаг гэж үү? Би зөв юм хийж байгаа болов уу? Цаашдаа энэ харьцаа яах бол? Би дасаад байх шиг байна? Хол байгаа юм чинь намайг хуурах байх? Би яг ямар хүн бэ? Хол байдаг хосуудаас хэдэн хувь нь хамтдаа байж чаддаг бол?
Эдгээр асуултууд өдөр шөнгүй толгойд эргэлдэх болж сэтгэлд нэг л сонин мэдрэмж төрүүлж байгаа магадгүй энэ мэдрэмж арилахгүй байх. Гэхдээ тэр минь надад хэн нэгний хувьд эрхэм хүн нь болсон л бол ямар ч үйлдлийг чинь хайрлах боломжтой байдгийг ойлгуулж, мэдрүүлж чадсан.
Энэ хэсэгтээ үнэхээр хэзээ ч төсөөлж байгаагүй гайхамшигтай, хачирхалтай магадгүй бүр галзуу гэмээр зүйлсийг бичин үлдээе. Нэг өдөр тэр минь надад санал тавьсан. Тэр үед би ямар ч эргэлзэх зүйлгүйгээр зөвшөөрсөн хол зай надад үнэндээ асуудал биш санагдсан. Тэр минь намайг дэмждэг, хүндэлдэг бас хайрладаг, бас яг л жаахан охин эрхлүүлж байгаа мэт эрхлүүлдэг надаас ийм араншин гарна гэж төсөөлчиж явсангүй ,миний дотний найз зөвлөгч , хамгийн сайн сонсогч, хамтдаа элийрэх хамгийн сайн хамтрагч, яг одоо ч бид ярьсаар л бичсээр л байна.
Бидэнд ярилцаж үзээгүй сэдэв маш олон байгаа. Гэхдээ би айдаг итгэлийг нь алдах бий урмыг нь хугалах бий гэж. Бид муудалцвал эргээд эвлэрх зай, үнэ цэнэтэй гэх дурсамж хэр олон байх бол, нэг л алдвал магдгүй бид хөндийрөх байх, тэр үед энэ мэдрэмж хэрхэн өөрчлөгдөх бол. Багагүй хугацааг ганцаараа өнгөрүүлсэн болохоор надад дутагдал олон байгаа би бүх үйлдлээ цаг ямагт тайлбарлаж, хэлж асууж, чадахгүй. Яагаад гэвэл би энэ байдалдаа дасч дадал болсон. Энэ мэтчилэн асуудлууд ар араасаа хөврсөөр л байна...
Цаг ямагт миний оронд өөрийгөө тавиад бодоод үзээрэй. Тэр маань яг жаахан хүүхэд шиг, хатуужилтай хүчтэй ааш муутай харагддаг ч дотроо уян зөөлхөн, сэтгэлийн шархтай, бусдаас тэс өөр миний мэдэхийг хүсдэг хэзээ ч уншиж дуусахгүй үргэлж дэлгээстэй байдаг ном. Биед нь хүрч үнсэж, чимхэж, илж, өдөж үзэх энэ миний өдөр бүр төсөөлдөг төсөөллийн ертөнц. Тэр төсөөллийн ертөнц тэнд бид хамтдаа урт удаан хугацаанд жаргалтай байна. Хосууд “Бие холдохоор сэтгэл холдоно” хол байгаа л бол ингээд бүх зүйл дуусч буйгаар бодож сэтгэж, магдгүй тэр нь биелдэг байх. Гэтэл хичнээн хол ч гэсэн өдөр бүр хамтдаа байх боломжтой байдаг, яг л хажуудаа байгаагаар төсөөлж тэмцэж, хүлээж, тэсч болдог юм байна.
Хэрэв хайртыгаа гомдоосон бол яг одоо очих боломжтой байгаа дээрээ оройтоогүй байгаа дээрээ буулт хйигээрэй. Гараас нь атгаад энгэртээ тэвэр, таны хийж чадах энэ зүйлийг хийх боломжгүй 1000 хос 2 өөр тивд мөрөөдөж тэмүүлж байгаа. Та бусдын мөрөөдлөөр амьдарч байна гайхалтай биш гэж үү?
Би бэлэн... хамтдаа жаргалтай байхад, хамтдаа хэцүү цаг хугацааг туулж, үнэнч сэтгэлээр хүлээхэд итгэл гэх асар их, аймшигтай үнэн зүйлсээс айхгүйгээр яагаад гэж үү? Бусдаас хэзээ ч авч чадахгүй энэ хорвоод чи, би ганцхан хувь байдаг шиг ганцхан чамаас л авсан тэр мэдрэмж ганцхан надад мэдрэгдсэн учраас зөвхөн чи мэдрэх учраас тэр. Нэг л өдөр тэр минь гараас минь атгаад өглөө, өдөр, үдэш бүр бид хамтдаа байх болно. Тэр үед ямар мэдрэмж төрөхийг асуулт хэвээр үлдээе.