Street Style: Жавартай өвлийг угтах часхийсэн 25 санаа

2019.10.29
|
9,632
Өвөл гоё хүн байдаггүй, зун муухай хүн байдаггүй гэдэг. Гэхдээ л яагаад заавал өвөл муухай харагдах ёстой гэж…

Улирал бүхэнд өөрийн гэсэн сул болон давуу тал байдаг. Харин түүнийг хэн овжноор ашигласан нь сайхан, хөөрхөн харагдах нь мэдээж. Тэгвэл бид танд энэ өвлийг загварлаг, дэгжин угтах 25 шинэлэг санааг хүргэж байна. 

 

Энэ өвөл нэхмэл ноосон цамц, урт түрийтэй гутал, нэхмэл малгай зэрэг нь загвар тодорхойлох гол хувцаслалт гэдгийг энэ салбарынхан хэлж байна. Ялангуяа, ороолт илүү том, илүү өргөн байх нь тохиромжтой загварлаг харагдах гэнэ. Мэдээж, энэ зуурт өвлийн акссесуаруудыг мартаж болохгүй. Жавар тачигнасан улиралд ч цаанаа л гоёмсог сайхан, дэгжин алхаж яагаад болохгүй гэж.  

Судал бол яах аргагүй өвлийн загвар. Тиймээс аль болох нэг цул өнгийн гэхээсээ илүү судалтай хувцаслалт цаснаар таныг цаанаа л өөр харагдуулна. 

Урт ханцуйтай бариу цамц хүрэмнийхээ дотуур углаад, аль болох урт пальто, куртка өмсөхийг загвар зохион бүтээгчид санал болгож байна. 

Харин өмдний хувьд банана буюу бариу жийнсэн өмд, трико голлох аж. Тэгвэл хүрэм, куртканы хувьд үслэг том захтай хувцаслалтыг алдартнууд ихээр шүтэх болжээ. Билүүний саарал өнгө, бууны хар саарал өнгө энэ өвлийн гадуур хувцасны гол имижийг бүрдүүлэх юм байна. 

 

Энэ өвлийн гуталны сонголт

 

Өвлийн гуталны хувьд хээтэй, элдэв зураг чимэглэлтэй гутлыг загварынхан таашааж байна. Тиймээс ч гутал үйлдвэрлэгчид илүү чөлөөтэй өнгөний сонголтыг хэрэглэгчдэд санал болгож байгаа нь таашаалтай билээ. 

Түүнчлэн энэ өвөл өндөр өсгийт тэгж их анхаарал татахаа болих бололтой. Учир нь загварынхан хөлд илүү эвтэйхэн, туулах замд тээр болохоогүй гутал үйлдвэрлэх нь ашигтай хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл, намхан өсгийтэй, хөлд маш эвтэйхэн гутлуудыг сонгохыг тэд зөвлөжээ. 

 

Өвлийн гоёл чимэглэлд анхаарах зүйлс

 

 

Өвөл гоёл чимэглэл зүүнэ гэхээр магадгүй танд этгээд хачин санагдаж магадгүй л дээ. Гэхдээ л нарны шил өвлийн төгс гоёл хэвээрээ байна. Бас нэхмэл өргөн ороолт энэ өвөл таныг янзын загварлаг харагдуулахын дээр гайхалтай дулаахан байлгана. Бас нэхмэл малгай энэ өвөл тун ч их загварлаг харагдах гэнэ. Гэхдээ эдгээрийг яг төгс хослуулах амаргүй ч бид танд өгч буй санаануудыг хослуулбал та энэ өвөл өмнөх жилүүдээс илүү ганган харагдана гэдэгт итгэлтэй байна. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар