Шинэ жилийн гоёлын даашинзны санаанууд

Нийтлэлч: Кана
2013.12.01
|
47,197
2014 онтойгоо золгоход 31 хоног үлдлээ. Харин та үдэшлэгт өмсөх даашинзаа сонгож амжсан уу? Сонголтоо хийж амжаагүй бол Кана нь танд даашинзнуудын загварыг сонирхуулья гэж бодлоо.
2014 онтойгоо золгоход 31 хоног үлдлээ. Харин та үдэшлэгт өмсөх даашинзаа сонгож амжсан уу? Сонголтоо хийж амжаагүй бол Кана нь танд даашинзнуудын загварыг сонирхуулья гэж бодлоо. 
 
№1 Урт улаан даашинз. Бариу учир таны галбирыг тодруулж, гуалиг өндөр харагдуулна.
№2 Дэрэвгэр даашинз. Дэрэвгэр даашинз таныг илүү залуу, эмэгтэйлэг харуулна. Залуу охидууд өмсөхөд тохиромжтой.
№3 Шигтгээтэй чамин даашинз. Үсээ дээш шууж зассан нь эгэмний яс болон хүзүүг тодотгоно.
№4 Хөл, шилбэ ил гарсан даашинз. Энэ даашинз нь өндөр, туранхай мөн өөдрөг харагдуулна. Шилбийг ил гаргасан нь даашинзыг гоёмсог харагдуулах гол хэсэг.
№5 Саатай, гялалзсан даашинз. Таныг үдэшлэгийн гэрэлд тодруулж харагдуулна.  
№6 Биеийн хэсгийг хувааж өгсөн даашинз. Биеийн хэсгийг хувааж өгсөн учраас таны биеийн чухал хэсгийг сайхан харагдуулна. 
№7 Сарнай хэлбэрийн даашинз. Залуу охидууд өмсвөл зохимжтой. Бүсэлхий хэсгийг тодруулна. Цаг болон хүзүүний шигтгээ чимж байна.
№8 Бариу улаан даашинз. Цээж, бүсэлхий, өгзгийг маш сайн тодруулна. Эрхэмсэг, тансаг харагдуулдаг. Бүх насны эмэгтэй өмсөх боломжтой. Өвдөг, хөлний таагүй харагдах байдлыг нууна.
№9 Коктайл даашинз. Энэ даашинз нь бүслүүр хэсгээр илүү их нарийн харагдуулах, мөн цээж хэсгийг, нурууний хотгорыг маш сайн тодруулна.
№10 Нуруу ил гарсан даашинз. Нуруу ил гаргасан даашинз нь таныг илүү ялдам харагдуулна.  Нурууны хөдөлгөөн болгоныг ил гаргаж өгнө.
№11 Энгийн хэрнээ чамин даашинз. Өндөр, туранхай охидод гайхалтай зохицно.  
№12 Мөргүй улаан даашинз. Тансаг, эрч хүчтэй, харагдуулна. Эгэмний яс, цээж, хүзүүг тодруулна. 
№13 Шигтгээтэй коктайл даашинз. 30-аас дээш насны бүсгүйчүүд өмсөхөд зохимжтой. 
№14 Нуруу ил гарсан шигтгээтэй даашинз. 30-аас дээш насны бүсгүйчүүдийг залуу, ялдам харагдуулдаг. 
№15 Хар коктайл даашинз. Таны галбирыг яг байгаагаар төгс харагдуулна. Залуу бүсгүйчүүд өмсөхөд тохиромжтой.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар