Д.Пүрэвсүрэн:Өсвөр насны хүүхэддээ бэлгийн амьдралын зөв мэдлэг өгөөрэй

2015.09.18
|
6,100
Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл судлаач Д.Пүрэвсүрэнтэй өсвөр насныхны бэлгийн амьдралын талаарх боловсролын талаар ярилцлаа.

-Өсвөр насныхны амьдралд тохиолддог олон өөрчлөлтийн нэг нь яах аргагүй бэлгийн бойжилт шүү дээ. Гэвч энэ сэдэв манай улсын хувьд дандаа хөшигний ард үлддэг. Ээж аавууд ч энэ талаар ярихдаа тийм нээлттэй байж чаддаггүй. Иймд энэ сэдвээр ярилцмаар байна?

-Бэлгийн амьдрал болоод бэлгийн чадвар гэж зүйл бий. Хүн төрөхдөө л энэ чадварыг байгалиасаа зөн билгээрээ тээчихсэн ирдэг. Бид үүнийг нийгмээсээ олж авдаг гэж боддог ч энэ нь байгалиасаа заяагдмал зүйл юм. Жам ёсоороо бид бэлгийн амьдралд орох зайлшгүй шаардлагатай болдог.

 

 

Гэтэл бид энэ талаар өсвөр насны буюу 13 наснаас дээш настай хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярилцах тал дээр нилээн хойрго ханддаг. Энэ сэдвээр ярилцах болохоор жигшсэн, эвгүйрхсэн, ичсэн байдлаар хандаж эхэлдэг. Энэ бол байгалиас заяасан чадварыг үгүйсгэж байгаагийн нэг хэлбэр юм.

 

Бэлгийн мэдрэмжүүд өсвөр насны хүүхдүүдэд хамгийн ихээр мэдрэгдэн гарч ирдэг.  Хүүхдийн бэлгийн амьдралын хувьсал нь яг энэ насандаа эрчимтэйгээр хөгжиж байдаг болохоор өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй болоод биед их өөрчлөлт гардаг. 

 

Бэлгийн мэдрэмжүүд өсвөр насны хүүхдүүдэд хамгийн ихээр мэдрэгдэн гарч ирдэг.  Хүүхдийн бэлгийн амьдралын хувьсал нь яг энэ насандаа эрчимтэйгээр хөгжиж байдаг болохоор өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй болоод биед их өөрчлөлт гардаг. Өсвөр насны хүүхдүүд өөрийн бие болон эсрэг хүйстнийхээ биед гарах өөрчлөлтөөс болж бэлгийн амьдралын талаар өөрсдөө их сонирхож эхэлдэг байна. Энэ үед нь  эцэг эх, багш  гэх мэт тэдэнтэй өдөр тутам илүү их ойр байдаг хүмүүс энэ талаар бүрэн мэдээлэл өгөөгүйгээс хүүхэд, залуус маань хүсээгүй, эрт жирэмслэлт, эрт гэр бүл зохиох зэрэг эрсдэлтэй алхамуудыг хийх магадлал өндөр болж ирдэг.

Бид шилжилтийн насны хүүхэдтэй харилцахад хамгийн хэцүү байдгийг нь мэддэг хирнээ яагаад хэцүү байдгийг нь мэддэггүй. Шалтгаан юу вэ гэвэл тухайн хүүхдийн бие физиологид асар их өөрчлөлт гарч, дааврын өөрчлөлтүүд үүснэ. Дааврын өөрчлөлт үүссэнээр сэтгэл зүйн хувьд тогтворгүй, хувьсамтгай болдог. Сэтгэл хөдлөл их өндөр учраас эсрэг хүйстэндээ татагдах түүнийгээ сэтгэл хөөрлөөр илэрхийлэх магадлал маш өндөр байдаг. Энэ сэтгэл хөдлөлөө ил тод байлгадаг хирнээ эсрэг хүйстэнтэйгээ хэрхэн харилцах учраа мэддэггүй. Хэн ч өмнө нь “Чи эсрэг хүйстнээ сонирхоно. Тэр үед чамд бие, сэтгэлд чинь ийм тийм өөрчлөлтүүд гарна” гэдгийг хэлээгүй учраас хүүхэд зөрчилдөөнд ордог. Тиймээс өсвөр насны хүүхдэд эхний ээлжинд бэлгийн амьдралын талаар зөв мэдлэгийг олгох шаардлагатай юм. Үүнийгээ дутуу авдаг учраас өсвөр насны хүүхдүүд бие биеэ шохоорхох, бие биендээ татагдах, хайр дурлалын харилцаандаа ихээр шаналах, зарим тохиолдолд бусдын нөлөөнд автан бэлгийн амьдралд эрт орох зэрэг амьдралдаа алдаа гаргах, эрсдэлтэй үйлдлүүдийг хийх нь их байдаг.

 

Найзуудын хүрээнд энэ талаар ярилцахад олж  авах мэдээлэл зөв байх уу, буруу байх уу гэдэг нь бас өөрөө асуудал.

 

-Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хэрхэн харилцахаас энэ асуудал маань шалтгаалах нь ээ?

-Хүүхэд энэ талаар мэдээлэл авъя гээд хандвал эцэг, эхчүүд өөрсдөө санаачилгатай байж хүүхдүүдтэй  нээлттэй харилцах ёстой. Гэтэл бид хаалттай хандаад байдаг. Жам ёсоороо хүүхэд өөрөө сонирхоод, мэдэх ёстой цаг нь болоход эцэг эхчүүд маань энэ тал дээр хаалттай хандах эсвэл бүр энэ сэдвээр ярихаас зайлсхийдэг тиймээс хүүхдүүд мэдээллээ найзуудаасаа олж авах нь элбэг тохиолддог. Найзуудын хүрээнд энэ талаар ярилцахад олж  авах мэдээлэл зөв байх уу, буруу байх уу гэдэг нь бас өөрөө асуудал.

 

-Зарим эцэг эхийн хувьд энэ сэдвээр ярих нь ичгэвтэр санагддаг байж мэдэх  юм. Тэдэнд хандаж та юу гэж хэлэх вэ?

-Яг үнэндээ энэ нь эцэг эхийн үүргээс арай давсан асуудал болчихож байгаа юм шиг санагдах байх. Нөгөө талаар манай эцэг эхчүүдэд энэ талаар хүүхдэдээ тайлбарлаж хэлж өгөх чадвар нь хир байх вэ гэдэг нь бидний бодох ёстой нэг зүйл. Хүн бүрийн бэлгийн амьдралын талаарх ойлголт өөр. Гэхдээ эцэг эхчүүд маань энэ талаар хүүхэдтэйгээ ярихдаа маш энгийнээр, зөв суурийг нь тавьж яривал их зүгээр л дээ. Эрэгтэй, эмэгтэй хүүхдийн ялгааг яг үнэн бодитоор нь гаргаж ярих хэрэгтэй. Яагаад эрэгтэй хүүхэд шодойтой байдаг, эмэгтэй хүүхдэд байдаггүй вэ гэдгийг үнэнээр нь хэлэх хэрэгтэй.

Хэрэв Зарим эцэг эхчүүдэд энэ талаар ярих эвгүй байвал сэтгэл зүйч болон сургуулийн нийгмийн ажилтнуудаас тусламж хүсч болно. Эдгээр хүмүүс бэлгийн боловсролыг  мэргэжлийн өнцгөөс харж хүүхдэд зөвлөгөө өгөх болно.

 

Эрэгтэй, эмэгтэй хүүхдийн ялгааг яг үнэн бодитоор нь гаргаж ярих хэрэгтэй. Яагаад эрэгтэй хүүхэд шодойтой байдаг, эмэгтэй хүүхдэд байдаггүй вэ гэдгийг үнэнээр нь хэлэх хэрэгтэй.

 

-Тэгвэл манай ярилцлагыг уншиж байгаа өсвөр насны хүүхдүүдэд хандаж та юу гэж хэлэх вэ?

-Би их сургуулийн багш хүн. 1-р курсын оюутнуудад бэлгийн боловсролын талаар хичээл ороход нэг хэсэг нь инээлдээд, нөгөө хэсэг нь нүүр нь улайгаад л их ичдэг. Энэ бол тухайн хүүхдийн сэтгэл зүйг бэлгийн боловсролд бэлтгээгүй байгаагийн шинж. 1-р курсын хүүхдүүд ингэж ичиж эвгүйрхэж байгаа бол энэ сэдвийг арван жилийн хүүхдүүд бүр яаж хүлээж авах бол. Зарим хүүхдүүд энэ талаар асуумаар байвч ичээд байдаг, магадгүй энэ нь муухай сэдэв гэсэн ойлголт төрчихсөн байж болно. Энэ хүүхдүүдэд хандаж хэлэхэд, үнэхээр шаардлагатай гэж үзвэл аав, ээжтэйгээ зөвлөлдөж байгаад манай байгууллага дээр болдог  “Та эмэгтэй хүн болоход бэлэн үү”, “Та эрэгтэй хүн болоход бэлэн үү” гэсэн бэлгийн боловсрол олгох хоёр төрлийн сургалтанд суухыг зөвлөж байна. Энэ сургалт нь сэтгэл зүйч нар бэлгийн боловсролыг сэтгэл зүйн мэргэжлийн зүгээс тайлбарлаж өсвөр насныханд энэ талаар зөв ойлголтыг өгөх зорилготой явуулдаг өсвөр насныханд зориулсан сургалт юм.

Хэрэв уг сургалтанд хамрагдаж боломжгүй гэж үзвэл та бүхэн эцэг эх болон дотно багшаасаа тусламж хүсэх хэрэгтэй. 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар