9008-1085 info@mongoljingoo.mn
9008-1085 info@mongoljingoo.mn
`

ЧИНГИС ХААН" ОЛОН УЛСЫН БУУДАЛ РУУ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВЖ ЭХЭЛЛЭЭ

“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус 5000-15000 төгрөгөөр үйлчилж байна. Тодруулбал, өглөөний 06:20 цагаас 22:30 цагийн хооронд Х:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай”, Х:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлүүдэд автобус үйлчилж байгаа юм.

Үйлчилгээний үнийн тухайд Х:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай” чиглэлд том хүн 15000, хүүхэд 7000 төгрөгөөр зорчих бол Х:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлд том хүн 10000, хүүхэд 5000 төгрөгөөр зорчиж байна.

Үйлчилгээний төлбөрөө Umoney картаараа ч хийх боломжтой.

Цагийн хуваарь:

Баруун дөрвөн зам хөдлөх цаг, ирэх цаг

  • 05:00 08:50 цаг
  • 06:00 09:50 цаг
  • 10:10 14:00 цаг
  • 11:10 15:00 цаг
  • 15:40 19:30 цаг
  • 16:40 20:30 цаг
  • 20:50 00:40 цаг
  • 21:50 01:40 цаг

Чингис хаан нисэх онгоцны буудал хөдлөх цаг,  ирэх цаг

  • 07:10 06:40 цаг
  • 08:10 07:40 цаг
  • 12:20 11:50 цаг
  • 13:20 12:50 цаг
  • 17:50 17:20 цаг
  • 18:50 18:20 цаг
  • 23:00 22:30 цаг
  • 00:00 23:30 цаг
  • Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газраас 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр буюу өнөөдрөөс "Чингис хаан" Олон улсын нисэх буудал руу дараах 2 чиглэлрүү 10 автобусаар нийтийн тээврийн үйлчилгээ явуулж эхэллээ.

    АВТОБУСНЫ ЧИГЛЭЛ

    ЧИГЛЭЛ:

    Х:19-"Чингис хаан" Олон улсын нисэх буудал-Таван шар

    Х:20-Таван шар- Чингис хаан олон улсын нисэх буудал

    ЗОГСООЛ:

    Х:19 Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн, Яармагийн 1-р зогсоол, Буянт-Ухаа спорт цогцолбор, Чингис хаан олон улсын нисэх буудал

    Х: 20 Буянт-Ухаа спорт цогцолбор, Архивын ерөнхий газар- Чингис хаан олон улсын нисэх буудал

    ҮНИЙН МЭДЭЭЛЭЛ:

    Х:19 ЧИГЛЭЛ Том хүн 15000, хүүхэд 7000 төгрөг

    Х:20 ЧИГЛЭЛ Том хүн 10000, хүүхэд 5000 төгрөг

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Цогзолмаа