9008-1085 info@mongoljingoo.mn
9008-1085 info@mongoljingoo.mn
`

Өдрийн эмчилгээ гэж юу вэ ? Хэн өдрийн эмчилгээгээр үйлчлүүлэх боломжтой вэ

Өдрийн эмчилгээнд хэн хамрагдаж болох вэ? 

Кодын хүрээ Өвчний бүлэг A00-B99 Халдварт болон паразит өвчнүүд (ж.нь: халдварт суулгалт, сүрьеэ, ДОХ, хумхаа гэх мэт) C00-C26 Хоол боловсруулах тогтолцооны эрхтнүүдийн хорт хавдрууд

C30-C41 Амьсгалын болон яс, үе мөчний хорт хавдрууд

C43-C58 Арьс болон эмэгтэйчүүдийн хорт хавдрууд

C60-C85 Шээс, нөхөн үржихүйн болон тунгалгийн тогтолцооны хорт хавдрууд

C88 Өвөрмөц тунгалгийн өвчнүүд (Plasma cell disorders)

C90-C97 Цусны хавдрууд (ж.нь: олон миелома, лейкеми)

D10-D89 Хавдрын бус хавдар, цусны өвчнүүд, дархлааны эмгэгүүд

E00-E90 Дотоод шүүрлийн (эндокриний) эмгэгүүд (ж.нь: чихрийн шижин, бамбай булчирхай)

F00-F99 Сэтгэц болон зан үйлтэй холбоотой эмгэгүүд (ж.нь: сэтгэл гутрал, сэтгэцийн өвчин, аутизм)

G00-G99 Мэдрэлийн тогтолцооны өвчнүүд (ж.нь: саажилт, таталт, харвалт)

H00-H95 Нүд, чих, сонсголын эрхтнүүдийн өвчнүүд

I00-I99 Зүрх судасны тогтолцооны эмгэгүүд (ж.нь: даралт, зүрхний шигдээс, судас бөглөрөл)

J00-J99 Амьсгалын тогтолцооны өвчнүүд (ж.нь: хатгалгаа, гуурсан хоолойн багтраа, багтраа)

K00-K93 Хоол боловсруулах тогтолцооны өвчнүүд (ж.нь: ходоодны үрэвсэл, элэгний үрэвсэл, цөсний чулуу)

L00-L99 Арьсны болон арьсан доорх эдийн эмгэгүүд (ж.нь: харшил, псориаз, батга) M00-M99 Яс, булчин, үе мөчний эмгэгүүд (ж.нь: үе мөчний үрэвсэл, нурууны өвдөлт, ясны сийрэгжилт)

N00-N99 Шээс, нөхөн үржихүйн тогтолцооны эмгэгүүд (ж.нь: цистит, бөөрний дутагдал, үргүйдэл)

Q00-Q99 Удамшлын болон төрөлхийн гаж хөгжлүүд

S00-T98 Гэмтэл, хордлого, гаднын шалтгаант эмгэгүүд (ж.нь: ослын гэмтэл, түлэгдэлт, хордлого)

гэх оношоор эмчилгээ үйлчилгээ авч болно. 

Улсын болон хувийн бүх эмнэлгүүдэд Өдрийн эмчилгээний тасаг нээгдсэн.

Хэрхэн яаж өдрийн эмчилгээнд хамрагдах вэ? 

  1. Эмнэлгээ сонгоод цаг авна / ямар зовиур илрээд байгаагаа хэлээрэй /
  2. эмчдээ үзүүлэх /бүх зовиураа хэлээрэй/
  3. эмч шинжилгээний цаг захиалах / шинжилгээ өгөх өдрөө товлох/
  4. захиалсан шинжилгээгээ өгөх / өглөө өлөн очиж цусний шинжилгээ болон нэмэлтээр бусад шинжилгээг өгөх/
  5. дахин үзүүлсэн эмчдээ үзүүлэх/шинжилгээг үндэслэн/
  6. өдрийн эмчилгээний цаг өгөх /өдрийн эмчилгээний эмчийн хяналтанд орох/
  7. өдрийн эмчилгээ эхлэх 

ажлын 5-7 хоног эмчилгээ сувилгаа үргэлжилнэ. 

Өдрийн эмчилгээнд орохдоо анхаарах зүйл:

  1. ямар нэг эм тариа хоол унд бодисонд харшилдаг бол үнэн зөв мэдээлэх 
  2. эрүүл мэндийн даатгал төлдөг байх
  3. нэмэлт өвдөлт өвчин байгаагаа хэлэх 
  4. даралт ихдэх өвчтэй бол эмчилгээ эхлэх өглөө даралтаа үзэх /даралтны эмээ уух /
  5. биедээ уудаг даралтны эмээ авч явах 
  6. цай хоолоо идэж ирэх 
  7. гутлын улавч авч очих 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Цогзолмаа