GUYS ХАМТЛАГИЙН СУРГУУЛЬ МИНЬ БАЯРТАЙ ТОГОЛОЛТ 2025 ОНЫ 5-Р САРЫН 31 НД БОЛОХ ГЭЖ БАЙНА.
Guys" хамтлагийн Мийгаа “Сургууль минь баяртай” тоглолтдоо ирж фенүүдээ баярлуулах уу? “Guys” хамтлаг 5-р сарын 31-нд өдөр “SocialPay Park”-д 28 жилийн ойн баярын “Сургууль минь Баяртай” тоглолтоо хийхээр товлоод буй. Тэгвэл тус хамтлагийн салшгүй нэгэн гишүүн М.Мягмар буюу Мийгаа тус тоглолтод оролцох эсэх фенүүдийнх нь хувьд маш том хүлээлт үүсгээд байна. Учир нь Мийгаа гэр бүлийн хамт Канад улсад ажиллаж амьдарч буй юм. Түүний төрсөн өдөр өчигдөр тохиож хамтлагийнхан нь төрсөн өдрийн мэнд хүргэж "Алаг үрс амьдралын ханьтайгаа алтан нарны ивээлд энх тунх жаргаж яваарай найз минь гэжээ. “Guys” хамтлагийн “Сургууль минь Баяртай” тоглолт 28 жилийн хугацаан дахь анхны албан ёсны задгай талбайн тоглолт гэдгээрээ онцлогтой. Тэгвэл дээрх шивнээгээс харахад "Guys" хамтлагийн баргил хоолой Мийгаа 5-р сарын 31-нд “SocialPay Park”-д болох тоглолтдоо ирж, үзэгчд фенүүддээ гэнэтийн бэлэг барьж магадгүй гэсэн итгэл төрж эхэлжээ.
\\
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.