япон улс нагано хотод амьдарч байсан 5 жил
надад япон улсад ажиллаж амьдрах сайхан үйл явдал тохиолдсон юмаа. 25 настай залуу хүнд гадаадад ажиллаж амьдрал ахуйгаа дээшлүүлэх боломж олдсон нэгэн үйл явдал тохиолдсон нь их завшаан болсон юмаа. Оюунтүлхүүр сангаас зохион байгуулсан япон улсад ажиллах зарыг хараад очиод уулзах үед бүртгэлийн хамгийн сүүлийн өдөр нь очиж уулзлаа. тэгтэл "япон улсад асрахуйн чиглэлээр ажиллах хүн хайж байгаа юмаа" гэлээ. миний мэргэжил сувилагч юмлдаа гэтэл за бүртгэлээ хийлэгдээ гээд бүртгэл үүсэгсэн явдал юмаа. ингээд энэ өдрөөс хойш Оюун түлхүүр сангийн оюутан болж япон хэлийг шамдан сурлаа. нилээн зүгшрээд байж байтал. нагано хотоос нэг хүн ирж ярилцлага хийнэ гэнээ гэсэн сураг дуулдлаа. за нөгөө ярилцлага хийх хүн минь ч ирлээ нилээн настай хүн харагдлаа одоо яанаа юу гэж асуудаг юм болоо юу ргэж хэлэх вэ гэж бодож байтал нэг нэгээр маань уулзнаа л гэж байна. сандраад яахаа мэдэхгүй юу гэж ярих билээ миний япон хэл сайн байна уу миний нэр тэр гэхээс өөр юмгүй шдээ хагас хугас уншиж сурсан шдээ гэх өөрийгөө голох мэдрэмж төрөөд сууж байтал багш минь санаа бүү зов өөртөө итгэлтэй чанга дуугаар өөрийгөө танилцуул гэхэд нь нээрээ би чинь юундаа ч айх билээ гэсэн бодол төрөөд суулаа. ингээд миний ээлж боллоо. мэндэлж ороод өөрийгөө болон мэргэжилээ танилцуулаад сууж байлаа. нөгөө хүн өөрийгөө фукая сан гэж танилцууллаа. /үргэлжлэл бий /
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.